Уралдааны хугацаа

X/15 – XI/15 XI/15 – XI/25 XII/05 – I/25
1-р шат нэгжийн төвшин ЕБС, СӨББ, НТБТ бүр дээр зохион байгууллагдана 2-р шат орон нутгийн төвшин аймаг, нийслэлийн боловсролын газрууд зохион байгуулна 3-р шат Үндэсний төвшин БМДИ зохион байгуулна

Багшийн ур чадварын уралдааны үүсэл хөгжил

1980-аад оны дунд үеэс ЕБС-ийн багш нарын заах арга зүй, тэргүүн туршлагыг түгээн дэлгэрүүлэх зорилгоор “Нээлттэй хичээлийн өдөрлөг” нэртэй арга хэмжээг зохион байгуулагдах болсон нь “Багшийн ур чадварын уралдаан”-ы эхлэл байсан юм. Энэ өдөрлөгт ЕБС-ийн тэргүүний багш нар нээлттэй хичээл зааж, Монголын нийт багш нарын дунд шинэлэг санаа, оновчтой арга туршлага нь түгэн дэлгэрч сургалтын чанарын хөгжилд бодитой хувь нэмэр болж байлаа. Үүнд Увс аймгийн физикийн багш Д.Гомбожав, Дундговь аймгийн монгол хэлний багш Д.Төмөр, Төв аймгийн монгол хэлний багш Н.Баяртогтох , Булган аймгийн бага ангийн багш Ганчимэг гээд шинийг санаачлагч олон багш нар өөрийн нэрээрээ дуурсагдсан арга зүйг бүтээн алдаршсан юм.

1992 оноос энэ өдөрлөг өргөжин, “Багшийн ур чадварын улсын уралдаан” болон зохион байгуулагдах болж, ЕБС-ийн багш нараас гадна СӨБ-ын багш нарыг хамруулах болсон бөгөөд 2005 оноос хойш Боловсорлын хүрээлэн хариуцан 3 шаттай зохион байгуулж, 3-р шат буюу Улсын ур чадварын уралдаанд бага анги, дунд анги, цэцэрлэгийн багш гэсэн ангилалыг жил, жилд ээлжлэн явуулж байв.

2012 оноос Багшийн мэргэжил дээшлүүлэх институт байгуулагдан Багшийн ур чадварын уралдааныг хариуцан ажиллах болсон.

2013 оноос “Боловсролын технологийн хөгжлийн үндэсний сан” байгуулагдсантай холбогдуулан тус уралдааны журмыг шинэчлэн хичээлийн дүрс бичлэгээр интернетэд суурилан зохион байгуулах болсон юм.